nmt-logo

Бизнесийн өсөлт хийхэд туслах менежментийн цогц шийдэл 

2 өдрийн практик сургалт 

Та Нэгдсэн менежментийн тогтолцоонд (НМТ) суралцсанаар бизнесийн өсөлтийг амжилттай хийх аргачлал, зарчмуудыг олж авах болно

Менежмент танд хэцүү санагддаг уу?

Компанийг удирдана гэдэг маш нарийн төвөгтэй ажил. Бид үүнийг мэддэг болохоор 8 жилийн хугацаанд судлаж менежментийг ЭНГИЙН болгох аргачлал, зарчмуудыг боловсруулсан юм. Манай сургалтад суусан удирдлагууд өөрийн бизнесээ удирдах асуудлыг маш ЭНГИЙН болгон харж чаддаг. Хүрээд ир, бид танд менежментийг хүүхдийн тоглоом шиг л энгийн болгож харуулъя.

Бизнес чинь өсөлт хийхгүй гацчихсан уу?

Бизнесийг эхлүүлнэ гэдэг нэг ажил. Харин бизнесийг өсгөж, урт хугацаанд тогтвортой, амжилттай байлгана гэдэг өөр ажил. Бид олон компанийн захиралд бизнесийн өсөлт хийхэд нь туслаж байсан. Бизнесийн өсөлт хийхэд тулгардаг асуудлууд нийтлэг байдаг. Тэр асуудлуудыг танд харуулъя. Та маш олон гарц, гаргалгааг олж авна гэдэгт итгэлтэй байна.

Гол түлхүүр бол “Тогтолцоо”

Амжилттай өсөлт хийсэн компани, өсөлт хийж чадаагүй байрандаа үлдсэн компани хоёрын ялгаа юунд оршдог гээч ….. ТОГТОЛЦОО. Тоглоомын дүрэм нь тодорхой, тангүйгээр ажиллаж чадах, хүний ур чадвараас хамаарал багатай, тогтвортой бизнес л өсөлт хийж чаддаг. Бизнесийг тогтолцоожуулах замаар л өсөлт хийх суурийг тавьдаг. Үүнийг хийхгүйгээр та хэзээ ч бизнесийг амжилттай өсгөж чадахгүй. Хүрээд ир, удирдлага хүн зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэгийг бид өгөхдөө таатай байх болно.

ХЭЗЭЭ ?

5-р сарын 14, 15-нд Бямба, Ням гаригт 10-17 цагийн хооронд үргэлжилнэ.

ХААНА ?

Нэгдүгээр эмнэлэгийн урд, Мика зочид буудлын зүүн талд, Шүрэн оффисын 3 давхарын сургалтын танхимд болно.

ТӨЛБӨР ?

650,000 ₮ 

(Төлбөрт 2 өдрийн хоол, кофе, цай багтсан)

ХӨНГӨЛӨЛТ ?

130,000 ₮ off

5-р сарын  11-ны дотор төлбөл 130,000₮-ийн хөнгөлөлттэй

100%-ИЙН БАТАЛГАА

 (Эхний 2 цагийн сургалтын дараа танд таалагдахгүй бол төлбөрөө 100% буцааж аваарай) 

БҮРТГҮҮЛЭХ

ГАРЫН АВЛАГА, МАЯГТ ЗАГВАРУУД ОЛГОГДОНО

Cургалтын гарын авлага цаасаар олгогдоно

Нэгдсэн менежментийн тогтолцооны маягт загварууд, тэдгээрийг боловсруулсан жишээнүүдийг файл хэлбэрээр татаж авна (нийт 13 файл)

100% ПРАКТИК СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Бид гадны сайн туршлагыг судлаж, монгол компаниудад нэвтрүүлэх замаар монгол хөрсөнд буулгаж Нэгдсэн менежментийн тогтолцооны аргачлал, зарчмуудаа боловсруулсан. Эдгээр аргачлал, зарчмуудыг танд системтэйгээр, монгол болон гадны жишээнүүдээр танд хялбархан ойлгуулах болно. Онол гэхээсээ илүү бодит практикт хэрэгждэг сайн аргачлалуудыг та сурч авах болно.

Модуль 1

БИЗНЕСИЙН ӨСӨЛТИЙГ АМЖИЛТТАЙ УДИРДАХАД ШААРДЛАГАТАЙ 4 УР ЧАДВАР

  • Бизнесийн өсөлт хийхэд удирдлагуудад тулгардаг гол асуудлууд

  • Бизнесийн өсөлтийг амжилттай удирдахад шаардлагатай 4 удирдлагын ур чадвар

  • Нэгдсэн менежментийн тогтолцоог том дүр зургаар ойлгох нь
  • Багийг нэг зорилго, чиглэлд нэгтгэх нь

Модуль 2

ХҮЧИРХЭГ СОЁЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОХ НЬ

2.1 Үнэт зүйлс, туйлын зорилго

  • Байгууллагын соёл хэрхэн бий болдог вэ?
  • Байгууллагын соёлыг хэрхэн удирддаг вэ?
  • Үнэт зүйлс тодорхойлох нь
  • Туйлын зорилго тодорхойлох нь

2.2 Бүтэц – үүргийн зураглал

  • Байгууллагын зохион байгуулалт гэж юу вэ?
  • Хариуцлагыг хэрхэн тодорхой болгох вэ?
  • Бүтэц үүргийн зураглал боловсруулах нь

Модуль 3

БИЗНЕСИЙГ СИСТЕМЧИЛЖ ӨСӨЛТ ХИЙХ СУУРЬ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ

3.1 Маркетингийн стратеги

  • Маркетингийн стратеги үйл ажиллагааны эхлэх цэг болох нь
  • Дагнах чиглэл, Зорилтот хэрэглэгч, бүтээгдэхүүний үнэ цэнийг тодорхойлох

3.2 Системийн зураглал

  • Бизнес систем болох нь
  • Процесс дээр найруулага хэмнэлийг бий болгох нь
  • Зөв процессыг бодож олох нь
  • Системийн зураглал түүний бүрдэл хэсгүүд
  • Үйл ажиллагааг стандартжуулах буюу журам боловсруулж, хэвшүүлэх

3.3 Үзүүлэлт (KPI)

  • Ажлын үр дүнг тооруу хөрвүүлж удирдах нь
  • Тоогоор удирдахын ач холбогдлууд
  • Үзүүлэлтийн хяналтын самбар

Модуль 4

БИЗНЕСИЙН ӨСӨЛТИЙГ ОНОВЧТОЙ ТӨЛӨВЛӨЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

4.1 Алсын хараа ба өсөлтийн стратеги

  • Ирээдүйн дүр зургийг буулгах нь
  • Алсын харааг тодорхойлох нь
  • Өсөлт хийх боломжийг тодорхойлох
  • Өсөлтийн стратегийг тодорхойлох нь

4.2 Улирлын төслийн төлөвлөгөө

  • Улирлын давтамжтай төслүүдийг төлөвлөх замаар өсөлтийг хэрэгжүүлэх
  • Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд баримтлах 4 зарчим

Модуль 5

ГАР НИЙЛСЭН УДИРДЛАГЫН БАГИЙГ БИЙ БОЛГОХ НЬ 

5.1 Жилийн төлөвлөгөө ба урамшууллын нөхцөл

  • Удирдлагын багт нийтлэг эрх ашгийг бий болгох
  • Жилийн зорилтыг төлөвлөх
  • Ашгаас хамаарсан урамшууллын нөхцөлийг тодорхойлох

5.2 Удирдлагын багийн хурлууд

  • Хурал менежментийн тогтолцоог ажиллуулах механизм болох нь
  • Хурал муу болдог шалтгаан
  • Асуудал шийдвэрлэлт
  • 7 хоногийн шуурхай хурал
  • Улирлын төлөвлөлтийн хурал

МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ БОЛНО

Г.Өлзийбуян нь 2010 оноос менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлд ажиллаж эхэлсэн ба 2014 онд Гүйцэтгэлийн төгөлдөршил зөвлөх компанийг байгуулсан цагаас эхлэн Нэгдсэн менежментийн тогтолцоог (НМТ) боловсруулж, хөгжүүлж байна. Дараах компаниудад НМТ -г нэвтрүүлэх болон бусад төрлийн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлээд байна:

  • Зөв Өнгө ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Күнз Дунд Сургууль ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Мөнххайрхан Оргил  ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Сэйфти ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Юнител групп – Процессын сайжруулалт хийх
  • Монос Косметик ХХК  – НМТ нэвтрүүлэх
  • Ази Фарма ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Улаанбаатар гурил ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Хурилдуур ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Мастер Майнд ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Шаргалжуут Рашаан Сувилал ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Санхүүгийн тооцоолох групп ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Монголын Ипотекийн Корпораци – Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Скай Медиа ХХК – Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Шунхлай ХХК – Хүний нөөцийн менежмент (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)
  • Петровис ХХК – Хүний нөөцийн менежмент (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)

СУРГАЛТАД ХАМРАГДСАН УДИРДЛАГУУДЫН СЭТГЭГДЭЛ

Бид сургалтынхаа чанарыг хэрэглэгчийн сэтгэл ханамжийн NPS үзүүлэлтээр тогтмол хэмждэг бөгөөд үргэлж 90% -с дээшээ үнэлгээтэй гардаг (суралтад хамрагдсан удирдлагуудын 90%< нь манай сургалтыг бусдад санал болгодог)

“Би компанидаа хийх ёстой хамгийн чухал ажил, гарцаа олж авч чадлаа” – Батчимэг /Ди Эйч Ти ХХК, Гүйцэтгэх захирал/

“Сэтгэл хангалуун байна. Маш их зүйл мэдэж авлаа. Компани дээрээ энэ тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлэх тал дээр дайчлан ажиллах болно” – Эрдэнэбулган /Тэргүүн Транс ХХК, Захирал/

“Цэгцтэй, зөв менежментээр дахин компаниа удирдахад чиглүүлж өгсөн үр дүнтэй сургалт байлаа” – Цолмон /Шинэ каннам ХХК, Захирал/

“Надад баг хамт олноо удирдахад шинээр сэдэл өглөө. НМТ-г байгууллагадаа нэвтрүүлээд үр дүнг нь үзмээр байна. Манай компанид яалтачгүй хамгийн чухал асуудал юм байна” – Ганхуяг /Энерготех Сервис ХХК, Ерөнхий инженер/

“Үр дүнтэй сайн сургалт боллоо. Сургалтын материал болон практик дээр ашиглах аргачлалаар хангасанд таалагдсан. Тогтолцоог өөрийн компанид хэрэгжүүлэх болно. Та бүхний ажилд амжилт хүсье” – Гэрэл /Си Эм Ти Эс ХХК, Гүйцэтгэх захирал/

“Сургалтын бүх жижиг зүйлс дээр жишээ татаж байгаа нь маш үр дүнтэй юм байна. Асуух гэж байсан зүйл жишээн дээр гарч ирэхээр ойлгомжтой болоод ирсэн. Үүнийг илүү болговол бүр төгс болно гэж итгэж байна.” – Ж.Чандмань-Эрдэнэ /Арчвэй ХХК, Хэлтсийн менежер/

“Start up болон жижиг дунд бизнессүүдэд хэрэгтэй сургалт байна.”Лхагвабаатар /Техбокс ХХК, Үйл ажиллагаа хариуцсан захирал/

Жижиг дунд байгууллагуудад тохиромжтой, аргачлал түүлүүдыг ашиглахад хялбар ойлгомжтой дараагийн удаа менежерүүдээ суулгана.С.Буянхишиг /Юник экспертс лиг ХХК, Захирал/

Маш их таалагдлаа, Компанидаа хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Эргэж холбогдон зөвөлгөө авах, хамтарч ажиллах сонирхолтой байна – Янжинсүрэн /Метро Экспресс ХХК, Дэд захирал/

БҮРТГҮҮЛЭХ

ХОЛБОО БАРИХ, НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Мэргэжилтэн Ө.Энх-Амгалан

Утас: 85259911, Имэйл: amgaa@performance.mn

Дансны мэдээлэл 

Банк: Хаанбанк, Данс: 5009722715

Дансны нэр: Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК, РГ: 5799031