ПРОЦЕССЫН САЙЖРУУЛАЛТ 

Техник ур чадвар олгох 1 өдрийн практик сургалт

Та энэхүү сургалтад хамрагдсанаар удирдлага хүнд зайлшгүй байх шаардлагатай дараах 3 техник ур чадварт суралцана

Өөрийн компанийн процесс дээрх алдаа, доголдлыг олж харах

Процесс сайжруулах боломжуудыг олж харах, шийдэл гаргах

Процессын зураглал хийх, зураглал дээр анализ сайжруулалт хийх

ХЭНД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Гүйцэтгэх захирал болон эзэн

Санхүү хариуцсан удирдлага

Маркетинг болон Борлуулалт хариуцсан удирдлага

Захиргаа, хүний нөөц хариуцсан удирдлага

Инженер болон мэргэжилтнүүд

ХЭЗЭЭ ?

3-р сарын 19-нд буюу Бямба гаригт 10-17 цагийн хооронд үргэлжилнэ

ХААНА ?

Нэгдүгээр эмнэлэгийн урд, Мика зочид буудлын зүүн талд, Шүрэн оффисын 3 давхарын сургалтын танхимд болно

ТӨЛБӨР ?

390,000 ₮ 

Төлбөрт (1 өдрийн хоол, кофе цай багтсан)

ХӨНГӨЛӨЛТ ?

351,000 ₮ (10% off)

3-р сарын 16-ний дотор төлбөл 10% хөнгөлөлттэй

100%-ИЙН БАТАЛГАА

 (Эхний 1 цагийн сургалтын дараа танд таалагдахгүй бол төлбөрөө 100% буцааж аваарай)

БҮРТГҮҮЛЭХ

ПРОЦЕССЫН САЙЖРУУЛАЛТ ХИЙХ MIC-EXCEL ЗАГВАР ОЛГОГДОНО

Танилцуулга видео

ПРОЦЕСС САЙЖРУУЛАХ ПРАКТИК ДАСГАЛ АЖИЛ ХИЙГДЭНЭ

ХӨТӨЛБӨР

Монгол болон гадны орнуудад гарсан жишээ, кэйсүүдээр танд бодитой дүгнэлтийг өгч,  алхам алхмаар тайлбарласан аргачлал зааж, практик дасгал ажил хийх болно

Модуль 1: Сайн процессыг бий болгох нь

  • Процесс гэж юу вэ?
  • Байгууллага процессуудын нэгдэл болох нь
  • Сайн процесс ба муу процессын үр дүн
  • Хүн удирдах ба процессыг удирдах

Модуль 2: Процесс дээрх алдагдлуудыг олж харах

  • Процесс дээр гардаг 7 алдагдал, түүнийг олж харах нь
  • Алдагдал 1: Хүлээх
  • Алдагдал 2: Хянах, шалгах
  • Алдагдал 3: Мэдээлэл дахин боловсруулах
  • Алдагдал 4: Хайх
  • Алдагдал 5: Хөдөлгөөн
  • Алдагдал 6: Дахин ажил
  • Алдагдал 7: Илүү ажил

Модуль 3: Процессыг сайжруулах арга замууд

  • Алдаа гарах боломжгүй болгох
  • Алдаа гарах магадлалыг багасгах
  • Алдаа гарсан ч аюулгүй болгох
  • Алдаа гарахаас өмнө илрүүлэх
  • Ажлыг стандартжуулах

Модуль 3: Процессыг сайжруулах арга замууд (үргэлжлэл)

  • Нүдэнд ил харагдахуйц болгох
  • Байршлыг дахин зохион байгуулах
  • Эд зүйлсийн оновчтой байршлыг стандартжуулах (5S)
  • Дамжих харилцааг багасгах
  • Хүчин чадлыг тэнцвэржүүлэх
  • Хяналт, шалгалтыг багасгах
  • Мэдээлэл технологийн тусламжтай процессыг дахин инженерчлэх

Модуль 4: Процессын зураглалын тусламжтай процессыг дахин загварчлах

  • Процессын зураглалын тусламжтай процессын сайжруулалт хийх алхмууд
  • Алхам 1: Бэлтгэл хангах
  • Алхам 2: Процессын одоогийн нөхцөл байдлыг зураглах
  • Алхам 3: Процессын зураглал дээр алдагдлын шинжилгээ хийх
  • Алхам 4: Процессыг дахин загварчлах

Дасгал ажил:

  • Өгөгдсөн кэйс дээр процессын зураглал хийн сайжруулалт хийх
  • Дасгал ажлын хариу

МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ БОЛНО

Г.Өлзийбуян нь 2010 оноос менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлд ажиллаж эхэлсэн ба 2014 онд Гүйцэтгэлийн төгөлдөршил зөвлөх компанийг байгуулсан цагаас эхлэн Нэгдсэн менежментийн тогтолцоог (НМТ) боловсруулж, хөгжүүлж байна. Процессын сайжруулалт бол НМТ -ийн нэг хэсэг бөгөөд дараах компаниудад НМТ -г нэвтрүүлэх явцад процессыг сайжруулахтай холбоотой сайжруулалтуудыг амжилттай үзүүлээд байна:

  • Сэйфти ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Юнител групп – Процессын сайжруулалт хийх
  • Зөв Өнгө ХХК – Процессын сайжруулалт хийх
  • Күнз дунд сургууль – НМТ нэвтрүүлэх
  • Монос Косметик ХХК  – НМТ нэвтрүүлэх
  • Ази Фарма ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Улаанбаатар гурил ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Хурилдуур ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Мастер Майнд ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Шаргалжуут Рашаан Сувилал ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Санхүүгийн тооцоолох групп ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Монголын Ипотекийн Корпораци – Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Скай Медиа ХХК – Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Шунхлай ХХК – Хүний нөөцийн менежмент (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)
  • Петровис ХХК – Хүний нөөцийн менежмент (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)

СУРГАЛТАД ХАМРАГДСАН УДИРДЛАГУУДЫН СЭТГЭГДЭЛ

Бид сургалтынхаа чанарыг хэрэглэгчийн сэтгэл ханамжийн NPS үзүүлэлтээр тогтмол хэмждэг бөгөөд үргэлж 90% -с дээшээ үнэлгээтэй гардаг (суралтад хамрагдсан удирдлагуудын 90%< нь манай сургалтыг бусдад санал болгодог)

“Багшийн хичээлийн заах арга барил сайн, цаашид хамтран ажиллах сонирхолтой байна” – Халиунаа /Батбайгаль ХХК, Дэд захирал/

“Сэтгэгдэл маш өндөр байна. Үнэхээр маш их мэдлэг нэг дор авч чадлаа”- Ариунаа /Roseeline, Гүйцэтгэх захирал/

“Байгууллагадаа шууд хэрэгжүүлэх боломжтой, сайн сургалт байлаа” – Наранбат /Батгурван Эрдэнэ ХХК, Захирал/

“Онол практик хосолсон, их энгийн ойлгомжтой сайн сургалт байлаа” – Лхамсүрэн /Стар Интэлижэнт Технологи ХХК, Гүйцэтгэх захирал/

БҮРТГҮҮЛЭХ

ХОЛБОО БАРИХ, НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Мэргэжилтэн Ө.Энх-Амгалан

Утас: 85259911, Имэйл: amgaa@performance.mn

Дансны мэдээлэл 

Банк: Хаанбанк, Данс: 5009722715

Дансны нэр: Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК, РГ: 5799031

БАЙРШИЛ

Нэгдүгээр эмнэлэгийн урд, Мика зочид буудлын зүүн талд, Шүрэн оффисын 3 давхарын сургалтын танхимд болно.