лого1

БИЗНЕСЭЭ ӨСГӨЖ ТОМРУУЛАХАД ТАНЬ ТУСЛАХ ШИЙДЭЛ

Та бизнесийг эхлүүлсэн арга барилаараа бизнесийн өсөлтийг бий болгож чадахгүй. Бизнесийг эхлүүлэх үед та сайн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохын төлөө ажиллах нь зөв. Харин бизнесийн өсөлтийн үед та сайн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгодог ТОГТОЛЦООГ бий болгоход чиглэж ажиллах хэрэгтэй. Та баг бүрдүүлж, тэднийг алсын хараандаа нэгтгэн, үүрэг хариуцлагыг шилжүүлж, стандарт журам бүхий процессуудыг бий болгож ажиллах учиртай юм. Энэ арга барилруу шилжихэд танд Нэгдсэн менежментийн тогтолцоо туслах болно.

ЭНГИЙН, ЦОМХОН НЭГ НҮҮР АРГАЧЛАЛУУД

Бүтээмжтэй ажилтан өөрийн багажтай байдаг. Үүнтэй адил танд удирдах ажлыг зөв хийхэд туслах багаж хэрэгтэй. Нэгдсэн менежментийн тогтолцоо нь олон улсын сайн туршлагуудыг монгол хөрсөнд оновчтой буулгасан менежментийн аргачлалуудаас бүрдэх цогц шийдэл юм. Удирдах аргачлал энгийн байх тусмаа илүү үр дүнтэй хэрэгждэг. Нэгдсэн менежментийн тогтолцооны аргачлалууд энгийн, цомхон, нэг нүүр аргачлалуудаас бүрдэх бөгөөд байгууллага дээр үр дүнтэй хэрэгждэг.

NMT big picture

НМТ аргачлалуудын жишээг татаж авах

TATAH

ӨСӨЛТИЙГ БИЙ БОЛГОХ  3 ЧУХАЛ АСУУДАЛ

Бизнесийн өсөлт хийхэд байгууллага чадавхжиж хөгжих нь хамгаас чухал. Нэгдсэн менежментийн тогтолцоо нь өсөлт хийхэд суурь нөхцөлийг бүрдүүлэх дараах гурван чухал асуудлыг шийдвэрлэдэг.

Businessiin usult

Гар нийлсэн удирдлагын баг бий болгох

Танд шилдэг хүмүүс хэрэггүй. Харин танд гар нийлсэн баг хэрэгтэй. Өсөлт хийж чадсан компаниудын цаана гар нийлсэн удирдлагын баг байдаг. Та ямар ч сайн хүнийг ажилд аваад тэдгээр хүмүүс баг болж ажиллаж чадахгүй бол бизнесийн өсөлт хийж чадахгүй. Байгууллагынхаа зорилгод нэгдсэн, хамтын хариуцлага, итгэлцэл бүхий сайн багийн ажиллагааг удирдлагын багт бий болгоход нэгдсэн менежментийн тогтолцоо танд туслах болно.

Удирдлагаас хамаарал багатай тогтвортой үйл ажиллагааг бий болгох

Хэрэв танай компанийн үйл ажиллагаа танаас хамаарал ихтэй байгаа тохиолдолд өсөлт хийж хэзээ ч чадахгүй. Бизнес тань таньгүйгээр ажилладаг систем болох ёстой. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр та үүрэг хариуцлагыг доод түвшний ажилтнуудад амжилттай шилжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаа стандартчилагдсан процессын дагуу явагдаж, удирдлагын тайланг бий болгож, хяналтаа тогтоосноор эмээх зүйлгүйгээр өөрийгөө өдөр тутмын ажлаас хөндийрүүлж чадна. Хэрэв та өдөр тутмын ажлаас хөндийрч чадвал чухал ажил дээрээ гүн төвлөрөх замаар компаниа дараагийн түвшинд гаргаж чадна.

Чухал ажил дээрээ гүн төвлөрч хэрэгжүүлэх

Компани өсөлт хийхийн тулд нарийн тодорхой алсын хараатай, түүндээ чиглэж гол чухал ажлуудын ард гарах замаар тууштайгаар алсын хараандаа дөхдөг байх хэрэгтэй. Хэрэв танай удирдлагын баг зөв ажлаа олж хэрэгжүүлж чадвал нэгхэн ажлыг хийгээд асуудлаа шийдвэрлэж чадна. Хэрэв танай удирдлагын баг зөв ажлаа олж хийж чадахгүй бол хэдэн ч ажил хийгээд үр дүн гарахгүй. Нэгдсэн менежментийн тогтолцоо танай удирдлагын багт алсын хараандаа нэгдмэл байж, тухайн хугацааны хамгийн чухал ажил дээрээ төвлөрөх замаар үр дүнтэй өсөлтийг бий болгоход туслах болно.

ӨЛЗИЙБУЯНГИЙН ТУХАЙ

img_4697-copy3-600x600

Ганбатын Өлзийбуян нь менежментийн тогтолцоогоор мэргэшсэн зөвлөх юм. Тэрээр 2010 оноос менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлд ажиллаж эхэлсэн ба 2014 онд Гүйцэтгэлийн төгөлдөршил зөвлөх компанийг байгуулсан цагаас эхлэн Нэгдсэн менежментийн тогтолцоог (НМТ) боловсруулж, хөгжүүлж байна. Дараах компаниудад НМТ -г нэвтрүүлэх болон бусад төрлийн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлээд байна:

  • Юнител Гурпп – Процессын сайжруулалт хийх
  • Сэйфти ХХК- НМТ нэвтрүүлэх
  • Монос Косметик ХХК  – НМТ нэвтрүүлэх
  • Ази Фарма ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Улаанбаатар гурил ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Хурилдуур ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Мастер Майнд ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Шаргалжуут Рашаан Сувилал ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Санхүүгийн тооцоолох групп ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Монголын Ипотекийн Корпораци – Гүйцэтгэлийн үнэлгээ нэвтрүүлэх
  • Скай Медиа ХХК – Гүйцэтгэлийн үнэлгээ нэвтрүүлэх
  • Шунхлай ХХК – Хүний нөөцийн менежментийг сайжруулах (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)
  • Петровис ХХК – Хүний нөөцийн менежментийг сайжруулах (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)

“Өлзийбуян манай компанийн нөхцөл байдалд тохирсон, үр дүнтэй шийдлүүдийг гаргаж манай компанид бодитой эерэг өөрчлөлтийг авчирч чадсан. Манай удирдлагын баг менежментийн олон зарчим, аргачлалыг түүнээс суралцсан”

Хурилдуур ХХК, Эрин эмнэлэг, Гүйцэтгэх захирал Алтанзагас

“Өлзийбуянгаас зөвлөх үйлчилгээ авч түүнийг хэрэгжүүлэх хүрээнд Өлзийбуянгийн гаргасан шийдэл болон төлөвлөгөө нь яг цагтаа алдаагүй хэрэгжиж манай компанид бодитой үр дүнг авчирсан. Би Өлзийбуянгийн зөвлөх үйлчилгээний мэдлэг, ур чадвараас гадна зөвлөх үйлчилгээний төслийн менежментийн туршлагыг олж харсан”

Мастер Майнд ХХК, Гүйцэтгэх захирал Хатанбаатар

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно