nmt-logo

ТАНХИМЫН ПРАКТИК СУРГАЛТ

Компанийг удирдах шилдэг аргачлал, зарчмуудыг цогцоор нь олгох 2 өдрийн практик сургалт

Та Нэгдсэн менежментийн тогтолцоонд (НМТ) суралцсанаар компаниа цэгцтэй, зөв удирдах арга барилыг олж авах болно

Нэгдсэн менежментийн тогтолцооны  танилцуулга файлаар татаж авах

Picture1

ХЭЗЭЭ ?

Одоогоор хуваарь тавигдаагүй байна

ХААНА ?

Багшийн дээд, Нэгдүгээр амаржих эмнэлгээс урагш явах замд Барилга Эм Эн оффис, 304 тоот сургалтын танхим

ТӨЛБӨР ?

650,000 ₮ 

(Төлбөрт 2 өдрийн кофе, цай багтсан)

ХӨНГӨЛӨЛТ ?

520,000 ₮ (20% off)

-р сарын  -ны дотор төлбөл 20% хөнгөлөлттэй

100%-ИЙН БАТАЛГАА

 (Эхний 2 цагийн сургалтын дараа танд таалагдахгүй бол төлбөрөө 100% буцааж аваарай)

БҮРТГҮҮЛЭХ

ГАРЫН АВЛАГА, МАЯГТ ЗАГВАРУУД ОЛГОГДОНО

Cургалтын гарын авлага цаасаар болон файлаар олгогдоно (нийт 175 хуудас)

Нэгдсэн менежментийн тогтолцооны маягт загварууд, тэдгээрийг боловсруулсан жишээнүүдийг файл хэлбэрээр татаж авна (нийт 13 файл)

ДАСГАЛ АЖИЛ, КЭЙС, ШИЛДЭГ ТУРШЛАГУУДЫГ АГУУЛСАН ХӨТӨЛБӨРТЭЙ

Та энэхүү сургалтад хамрагдсанаар компанийн үйл ажиллагааг цэгцтэй оновчтой удирдах аргачлалууд суралцах юм. Эдгээр аргачлалууд нь бизнесийн өсөлтийн суурь хүчин зүйлс болох удирдлагаас хамаарал багатай тогтвортой үйл ажиллагааг бий болгох, удирдлагын баг гар нийлж ажиллах үйл явцыг бий болгох, алсын хараа төлөвлөгөөндөө нэгдэж, төвлөрч ажиллах арга барилыг бий болгоход чиглэсэн. Монгол болон гадаад компаниудад нэвтрүүлсэн жишээ болон нарийн тодорхой аргачлал зарчмуудыг авч үзэх болно. 

Модуль 1: Бизнесийн өсөлтийг оновчтой удирдах нь

  • Бизнесийн хөгжлийн үйл явц дахь удирдлагын арга барил
  • Бизнесийн өсөлтийн суурь хүчин зүйлс
  • Хүчин зүйл 1: Бизнесийг системчлэх буюу удирдлагаас хамаарал багатай тогтвортой үйл ажиллагааг бий болгох
  • Хүчин зүйл 2: Гар нийлсэн удирдлагын багийг бий болгох
  • Хүчин зүйл 3: Чухал ажилдаа хүч энергиэ төвлөрүүлдэг болох
  • Нэгдсэн менежментийн тогтолцоо гэж юу вэ?
  • Модулиудын тайлбар

Модуль 2: Өдөр тутмын үйл ажиллагааг удирдах аргачлалууд

(Бизнесийг системчлэх)

2.1 Бизнесийнхээ дээр ажиллах

  • Бизнес систем болох нь
  • Системийн дээр ажиллах эсвэл дотор ажиллах
  • Системийн зураглалын бүтэц

2.2 Маркетингийн стратеги

  • Цөөн чиглэлд төвлөрөх нь
  • Маркетингийн стратеги: Дагнах чиглэл
  • Маркетингийн стратеги: Зорилтот хэрэглэгч
  • Маркетингийн стратеги: Хэрэглэгчид хүргэх үнэ цэнэ

2.3 Процесс

  • Том дүр зургаар компанийн үйл ажиллагааг загварчлах нь
  • Процессын бүлэг ба процесс (Системийн зураглал)
  • Сайн процессыг бий болгох нь
  • Процессыг стандартжуулах ба түүний ач холбогдол
  • Нэг нүүр үйл ажиллагааны журам
  • Ажилтнуудын хариуцлагыг тодорхой болгох

2.4 Үзүүлэлт (KPI)

  • Ажлын үр дүнг тооруу хөрвүүлж удирдах
  • Үзүүлэлтийн хяналтын самбар
  • Тоон үзүүлэлтээр удирдахын ач холбогдол
  • Гарцын үзүүлэлт ба процессын үзүүлэлт
  • Өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үйл явц

Холбогдох аргачлал: Системийн зураглал, Үзүүлэлтийн хяналтын самбар

Модуль 3: Өсөлт хөгжлийн үйл ажиллагааг удирдах аргачлалууд

(Төвлөрлийг бий болгох)

3.1 Баг нэг чиглэлд нэгдэх нь

  • Баг нэг чиглэлд нэгдэх
  • Захирлын толгой доторх төлөвлөгөө ба цаасанд буусан төлөвлөгөө
  • Өсөлтийн төлөвлөгөөний бүтэц, логик

3.2 Өсөлтийн чиглэл

  • Ирээдүйд хүрэх цэгээ харах нь
  • 5 жилийн зорилт
  • 3 жилийн дараах дүр зураг
  • Жилийн төлөвлөгөө
  • Асуудал ба боломж

3.3 Хэрэгжүүлэлт 

  • Өсөлтийн төсөл түүний ангилал
  • Төслийн хариуцагчийн үүрэг
  • Төслийн хяналтын самбар
  • Өсөлт хөгжлийн үйл ажиллагааг удирдах үйл явц
  • Төвлөрлийн зарчмууд

Холбогдох загвар, аргачлал: Өсөлтийн төлөвлөгөө, төслийн хяналтын самбар

Модуль 4: Тогтолцоог ажиллуулах

(Гар нийлсэн удирдлагын багийг бий болгох)

4.1 Гар нийлсэн удирдлагын баг бий болгох 

  • Гар нийлсэн багийн 5 шинж
  • Хурал багийн ажиллагааны талбар болох нь

4.2 Долоо хоногийн шуурхай хурал 

  • Хурал муу болдог шалтгаан
  • Асуудал шийдвэрлэх 3Ш аргачлал
  • Долоо хоногийн удирдлагын багийн шуурхай хурлын хөтөлбөр
  • Хурлыг амжилттай хэвшүүлэх зөвлөмж
  • Гар нийлсэн багийн шинжийг хангах

4.3 Улирлын төлөвлөлтийн хурал 

  • Улирлын төлөвлөлтийн хурлын хөтөлбөр
  • Жилийн төлөвлөлтийн хурлын хөтөлбөр
  • Гар нийлсэн багийн шинжийг хангах

Холбогдох загвар, аргачлал: Асуудлын жагсаалт, 7 хоногийн ажлын төлөвлөгөө, 7 хоногийн шуурхай хурлын хөтөлбөр

МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ БОЛНО

Г.Өлзийбуян нь 2010 оноос менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлд ажиллаж эхэлсэн ба 2014 онд Гүйцэтгэлийн төгөлдөршил зөвлөх компанийг байгуулсан цагаас эхлэн Нэгдсэн менежментийн тогтолцоог (НМТ) боловсруулж, хөгжүүлж байна. Дараах компаниудад НМТ -г нэвтрүүлэх болон бусад төрлийн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлээд байна:

  • Сэйфти ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Юнител групп – Процессын сайжруулалт хийх
  • Монос Косметик ХХК  – НМТ нэвтрүүлэх
  • Ази Фарма ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Улаанбаатар гурил ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Хурилдуур ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Мастер Майнд ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Шаргалжуут Рашаан Сувилал ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Санхүүгийн тооцоолох групп ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Монголын Ипотекийн Корпораци – Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Скай Медиа ХХК – Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Шунхлай ХХК – Хүний нөөцийн менежмент (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)
  • Петровис ХХК – Хүний нөөцийн менежмент (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)

СУРГАЛТАД ХАМРАГДСАН УДИРДЛАГУУДЫН СЭТГЭГДЭЛ

Бид сургалтынхаа чанарыг хэрэглэгчийн сэтгэл ханамжийн NPS үзүүлэлтээр тогтмол хэмждэг бөгөөд үргэлж 90% -с дээшээ үнэлгээтэй гардаг (суралтад хамрагдсан удирдлагуудын 90%< нь манай сургалтыг бусдад санал болгодог)

“Би компанидаа хийх ёстой хамгийн чухал ажил, гарцаа олж авч чадлаа” – Батчимэг /Ди Эйч Ти ХХК, Гүйцэтгэх захирал/

“Сэтгэл хангалуун байна. Маш их зүйл мэдэж авлаа. Компани дээрээ энэ тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлэх тал дээр дайчлан ажиллах болно” – Эрдэнэбулган /Тэргүүн Транс ХХК, Захирал/

“Цэгцтэй, зөв менежментээр дахин компаниа удирдахад чиглүүлж өгсөн үр дүнтэй сургалт байлаа” – Цолмон /Шинэ каннам ХХК, Захирал/

“Надад баг хамт олноо удирдахад шинээр сэдэл өглөө. НМТ-г байгууллагадаа нэвтрүүлээд үр дүнг нь үзмээр байна. Манай компанид яалтачгүй хамгийн чухал асуудал юм байна” – Ганхуяг /Энерготех Сервис ХХК, Ерөнхий инженер/

“Үр дүнтэй сайн сургалт боллоо. Сургалтын материал болон практик дээр ашиглах аргачлалаар хангасанд таалагдсан. Тогтолцоог өөрийн компанид хэрэгжүүлэх болно. Та бүхний ажилд амжилт хүсье” – Гэрэл /Си Эм Ти Эс ХХК, Гүйцэтгэх захирал/

“Сургалтын бүх жижиг зүйлс дээр жишээ татаж байгаа нь маш үр дүнтэй юм байна. Асуух гэж байсан зүйл жишээн дээр гарч ирэхээр ойлгомжтой болоод ирсэн. Үүнийг илүү болговол бүр төгс болно гэж итгэж байна.” – Ж.Чандмань-Эрдэнэ /Арчвэй ХХК, Хэлтсийн менежер/

“Start up болон жижиг дунд бизнессүүдэд хэрэгтэй сургалт байна.”Лхагвабаатар /Техбокс ХХК, Үйл ажиллагаа хариуцсан захирал/

Жижиг дунд байгууллагуудад тохиромжтой, аргачлал түүлүүдыг ашиглахад хялбар ойлгомжтой дараагийн удаа менежерүүдээ суулгана.С.Буянхишиг /Юник экспертс лиг ХХК, Захирал/

Маш их таалагдлаа, Компанидаа хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Эргэж холбогдон зөвөлгөө авах, хамтарч ажиллах сонирхолтой байна – Янжинсүрэн /Метро Экспресс ХХК, Дэд захирал/

БҮРТГҮҮЛЭХ

ХОЛБОО БАРИХ, НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Мэргэжилтэн Ө.Энх-Амгалан

Утас: 85259911, Имэйл: amgaa@performance.mn

Дансны мэдээлэл 

Банк: Хаанбанк, Данс: 5009722715

Дансны нэр: Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК, РГ: 5799031