Бизнесийг системчлэх 4 алхам

БЛОГИЙН ГОЛ САНААНУУД

Бизнесийг системчлэх гэдэг нь бизнесийн үйл ажиллагаа тогтсон дүрэм журмын дагуу захирлаас хамааралгүй өөрөө өөрөө ажилладаг болохыг хэлнэ. Бизнесийн үйл ажиллагаа захирлаас хамаарал багатай болсноор дараах ач холбогдолтой.

  • Захирал өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулах цаг багасч өөрийн цаг хүч энергээ стратегийн шинжтэй, өсөлтийн шинжтэй чухал ажлуудад зарцуулах боломжтой болно
  • Бизнесийн үйл ажиллагаа захирлаас хамаараад уддаг, зогсдог, хүлээлт үүсдэг байхаа болино. Органикаараа өөрөө сайжраад явах боломж бүрдэнэ.

Бизнесийг системчилж удирдлагаас хамаарал багатай болгохын тулд дараах 4 алхмыг хийх шаардлагатай:

  1. Нарийн тодорхой маркетингийн стратегийг барьж ажиллах
  2. Нэг хэв загвар бүхий стандартчилагдсан үйл ажиллагааг бий болгох
  3. Үйл ажиллагааны хяналтыг бий болгох
  4. Ажилтнуудын хариуцлагыг тодорхой болгох

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно